2018060718285063

Биткойн ба 1 тэрбум хэрэглэгч

Крипто арилжааны бирж Coinbase компанийн CEO Brian Armstrong нь дараагийн 5 жилийн дотор криптовалют ашиглаж байгаа хэрэглэгчдийн тоо одоогийн 40 саяас нэмэгдэж 1 тэрбум болно хэмээн таамаглаж байна.

TechCrunch сайт дээр хийсэн ярилцлага дээрээ тэрээр энэхүү шинэ салбар асар хурдацтай хөгжихөд бэлэн болсон байгаа бөгөөд өсөлтийг том байгууллагууд өөрсдийн крипто нэгжийг гаргаж эхэлснээр эхлүүлэх болно гэв. Тухайн арилжааны крипто нэгжүүд нь тус компанийн хувьцаатай хоршиж ажиллах чадвартай, хөрөнгө оруулалт босгох нэгэн төрлийн шинэ механизм байх юм.

“Зах зээлийн өндөр үнэлгээ бүхий компани бүр өөрийн гэсэн хэрэглээний нэгж төрлийн крипто зоосыг гаргах боломжтой. Нээлттэй хөгжүүлэлттэй хөтөлбөрүүд, хандивын байгууллагууд, хөрөнгийн сангууд болон шинээр бий болж буй төвлөрсөн бус байгууллага болон програмууд бүгд өөрсдийн нэгжтэй байх боломжтой.”

Түүний энэхүү ирээдүйг харах үзэлд хамгийн том нөлөө үзүүлэх хүчин зүйлүүдийн нэг бол яахын аргагүй шинээр гарах хууль журам гэж тэрээр өөрөө тодорхойлж байгаа бөгөөд ихэнх хэрэглээний нэгжүүдийг АНУ-ын SEC security буюу хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн гэж ангилах нь уу үгүй юу гэдгийг маш анхааралтайгаар ажиглаж байгаагаа нуусангүй.

Хэрэв хүсвэл Coinbase бирж нь жилийн хугацаанд хэдэн зуун зоос зэрэг арилжаалах системтэй болох чадвартай, магадгүй ирээдүйд хэдэн сая зооснуудыг ч арилжаалж болох юм гэв.

Саяхан тус компани нь дахин 4 төрлийн зоосыг Англи улсын Паундаар шууд арилжаалах боломжийг өөрсдийн бирж дээр нээсэн. Эфириум, Эфириум Классик, Лайткойн, Битойн Каш дөрвийг шууд Паундаар арилжаалах боломжтой болжээ. Биткойн/Паунд хослол аль хэдийн хэрэгжиж эхлээд удаж байна.

Сэтгэгдэл бичих

Таны Имэйл хаяг нийтлэгдэхгүй. Шаардлагатай талбаруудыг бүрэн бөглөнө үү.