1_kszk-yEsiZpXZMazERFywg

Биткойн гэдэг нэргүй зооснуудын 90% устана

“Одоогоор зах зээл дээр байгаа 1800 гаруй зооснуудын 90% нь удахгүй устаж алга болно” гэж Xapo компанийн ерөнхийлөгч Ted Rogers үзэж байна. Энэхүү таамаглал нь цагаа олсон таамаглал байж болох юм. Учир нь крипто зах зээл нь 90 оны сүүлээр интернетийн салбарт бий болж байсантай адилхан хөөсөнд орсон байна гэж олон шинжээчид санал нийлдэг. Мөн Coinmarketcap дээр жагсаагдсан 1800 гаруй зооснуудын ихэнх нь ямар ч шаардлагагүй гэдэг дээр ч крипто сонирхогчид бүгд санал нийлж байгаа. Одоогийн байдлаар Alt зооснууд хамгийн оргил цэгийнхээ ханшнаас дор хаяж 80% унасан байдалтай байна.

Хамгийн тэргүүний 15 зоосны 7 нь оргил үеийн ханшнаасаа 90% унасан байна. Alt зооснуудын огцом уналт нь Биткойны зах зээлийн эзлэх хувийг 2018 онд анх удаагаа 50% давахад хүргэлээ. Alt зооснуудын уналтын нэг том шалтгаан бол Эфириумийг хүмүүс их хэмжээнд зарж эхэлсэнтэй холбоотой. Хүмүүсийн таамаглаж буйгаар ICO-гоор хөрөнгө босгосон байгууллагууд Эфириумийн ханшны уналтаас болж өөрсдийн Эфириумийг зарж эхэлсэн, үүнээс нь болж үнэ улам унаж, тэр нь дахиад улам их хүнийг зарахад хүргэдэг циклд орчлоо.

Энэхүү үнийн уналт болон шаардлагагүй, луйврын шинж чанартай зооснууд устах нь урт хугацаандаа крипто салбарын эрүүл хөгжилд хэрэгтэй. Үнэхээр нийгэмд бодит ач тус үзүүлдэг, хөгжүүлэлт сайн хийгддэг зооснууд нь байгалийн шалгарлаар гарч ирж улам чанаржих юм.

Эфириумийн үүсгэн байгуулагч Joseph Lubin хэлэхдээ “Бид одоогийн зах зээлийг хөөс гэдгийг нь мэдэж байсан. Крипто салбарт өмнө яг үүнтэй адил хөөс 6 удаа үүсч, 6 удаа хагарч байсан. Аль ч үед бидний хөгжүүлэлтийн ажил үргэлжилж, дэд бүтцээ улам сайжруулсан. Цаашид ч бид улам өргөжиж, хөгжүүлэлтээ хийсээр л байх болно. Хөгжүүлэгчдийн тооны хувьд одоогийн байдлаар бид 8-10 сарын өмнө байсантайгаа харьцуулах юм бол 2 дахин томорсон.”

Сэтгэгдэл бичих

Таны Имэйл хаяг нийтлэгдэхгүй. Шаардлагатай талбаруудыг бүрэн бөглөнө үү.