Bitmain-05-18-2018-2048x1024

Bitmain $18 тэрбумаар IPO зарлах гэж байна

Крипто зах зээлийн хамгийн том компани болох Bitmain компани нь энэ 9 сард Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр өөрсдийн IPO-г гаргах гэж байна. Тус компани нь IPO-гоор дамжуулж $18 тэрбум босгох таамаглалтай байгаа бөгөөд энэ нь компанийн нийт үнэлгээг $40 -өөс $50 тэрбумын хооронд үнэлж, Facebook компанийн IPO-гоор босгож байсан мөнгөн дүнгийн рекордыг эвдэх юм.

Хэдийгээр нэгж хувьцааны таамаглаж буй үнэ болон эргэлтэд оруулах хувьцааны тоо зэрэг нь одоогоор тодорхойгүй байгаа ч шинжээчид хувьцааны P/E нь эхний жилдээ 20 орчим байна гэж таамаглав. Bitmain компани нь 2016 болон 2017 онд $2.3 тэрбумын ашиг хийсэн бөгөөд 2018 онд нийтдээ $2 тэрбумын ашиг хийхээр ажиллаж байна.

5 жилийн өмнө Jihan Wu хэмээх залуу Micree Zhan дээр ирж ASIC төрлийн чип үйлдвэрлэх санаа дэвшүүлж байжээ. Түүнээс хойш Bitmain компани өргөжиж, крипто салбарын хамгийн том компани болсон. Түрүү жил Bitmain компанийн олборлогч төхөөрөмжүүд нийт Биткойн олборлолтын 66.6%-г эзэлж, Bitmain компанийн ажиллуулдаг Pool-ууд нь Биткойны нийт сүлжээний 40%-д хүрсэн.

Тоног төхөөрөмжийн борлуулалтаас гадна тус компани нь өөрсдийн олборлолт хийх үйл ажиллагаануудыг явуулдаг бөгөөд тус олборлолтоос 2016 онд $100 сая доллар, 2017 онд $1.1-тэрбум, 2018 оны эхний улиралд $1-тэрбум доллар тус тус хийсэн байна. Тэд өөрсдийн олсон орлогоос тодорхой хэсгийг салгаж 30 гаруй блокчейн гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийжээ.

Bitmain компани нь өөрсдийн үйл ажиллагааг зөвхөн олборлолт хийхэд зориулсан ASICs төрлийн чип үйлдвэрлэлээр зогсоосонгүй. Тэд чип үйлдвэрлэлээрээ Хятадын зах зээлийн 8%-г 5 жилийн дотор эзэлж зах зээлийнхээ #2 тоглогч болж чаджээ. Тэргүүний байранд байгаа Huawei HiSilicon компани нь 14 жил болж байж зах зээлийн 17%-г эзэлж байв. Bitmain нь мөн AI-д зориулсан чип бүтээж эхэлсэн бөгөөд дараагийн 5 жилд энэхүү чип нь тус компанийн нийт орлогын 40%-г эзэлнэ гэж үзэж байгаа гэнэ.

Сэтгэгдэл бичих

Таны Имэйл хаяг нийтлэгдэхгүй. Шаардлагатай талбаруудыг бүрэн бөглөнө үү.