bitcoin-etf-futures-lendedu-e1511970479546

Биткойн ETF дараагийн 2 сард

АНУ-ын хөрөнгийн наймааны зохицуулах хороо (SEC) дараагийн 2 сардаа багтааж 10 төрлийн Биткойноос бүрдэлтэй онлайн арилжааны сан (ETF) байгуулах хүсэлтэд шийдвэр гаргах гэж байна. Одоогийн байдлаар SEC нь Facebook компаниар алдартай болсон Winklevoss ихрүүдийн 2 ч удаагийн Биткойн ETF байгуулах хүсэлтэд татгалзсан хариу өгсөн байгаа билээ.

8 сарын 7-нд SEC нь VanEck болон SolidX компаниудын хамтарсан Биткойн ETF дээр шийдвэр гаргах ёстой байсан боловч энэхүү шийдвэрийнхээ хариуг 9 сарын сүүл болгож өөрчиллөө. Энэхүү мэдээг дагаж крипто зах зээл огцом уналтад орж, нийт зах зээлийн хэмжээ 228 тэрбум болж 2018 оны хамгийн доод хэмжээндээ хүрэв. Мөн Биткойны крипто зах зээлд эзлэх хувь нь сүүлийн 8 сарын хамгийн дээд хэмжээ буюу 48.6 хувь болсон нь хөрөнгө оруулагч нар алт зооснуудаас Биткойн руу хөрвөж, Биткойноос бэлэн мөнгө руу хөрвөж крипто зах зээлээс гарч буйг илэрхийлж байна.

Ямартай ч дараагийн 2 сардаа багтааж SEC нь Vaneck/SolidX компанийн Биткойн ETF (9 сарын 30), ProShare компанийн 2 тусдаа Биткойн ETF (8 сарын 23-нд), GraniteShares компанийн 2 тусдаа Биткойн ETF (9 сарын 15), Direxion компанийн 4 тусдаа ETF (9 сарын 21) нарт эцсийн шийдвэрээ гаргах ёстой юм. Гэхдээ SEC хуулийнхаа хүрээнд сая Vaneck/SolidX компанийн шийдвэрийг хойшлуулсан шиг аливаа шийдвэрийг 240 хүртэл хоногоор хойшлуулах боломжтой гэдгийг анхаарна уу.

Яагаад Биткойн ETF тийм чухал гэж?

Биткойноос бүрдсэн сангуудыг хөрөнгийн бирж дээр арилжаалах боломж бий болсноор уламжлалт хөрөнгө оруулагч нар их хэмжээгээр крипто зах зээл руу орж ирэх нөхцөл бүрдэх юм. Хэдийгээр тус сангуудад хөрөнгө оруулалт хийж байгаа боловч, эцсийн дүндээ хийсэн хөрөнгө оруулалт нь крипто зах зээлд орно. Хуулийн хүрээнд крипто зах зээлд хөрөнгө оруулалт хийх боломжгүй байгууллагууд (Жишээ: тэтгэврийн сан) крипто зах зээлд оролцох боломжтой боллоо гэсэн үг.

Нэг сэтгэгдэл

  1. Гэхдээ, америкийн хөрөнгө бирж энэ жилдээ биткойныг хүлээн зөвшөөрөхгүй байх. Учир нь крипто зах зээлийн ханшны өндөр хэлбэлзэл, аюулгүй байдал, болон хөрөнгө оруулагчдын хамгаалах буюу эрсдэлийн хэмжээг тогтоох, тооцоолох, урьдчилан тооцох аргачлалын нэгдсэн ойлголтыг бий болгож хөрөнгийн биржд нотолсон тохиолдолд л бүртгэгдэх байх.

Сэтгэгдэл бичих

Таны Имэйл хаяг нийтлэгдэхгүй. Шаардлагатай талбаруудыг бүрэн бөглөнө үү.