nexus-guide

Эфириум дээр хийгдсэн даатгалын үйлчилгээ Nexus

Миний бодлоор блокчейн технологиор дамжуулж танихгүй хүмүүс бие биендээ итгэх бололцоо бүрддэг, учир нь чи коднд нь л итгэж байвал заавал нөгөө талд нь байгаа хүнийг таньдаг байх албагүй
 Hugh Karp 
Nexus Mutual компанийн үүсгэн байгуулагч

Nexus Mutual компани нь Mutual Insurance буюу хамтарсан даатгалын үйлчилгээг сэргээхийг хичээж байгаа юм. 17-р зуунд анх үүссэн энэхүү даатгалын модель нь даатгалын бүтээгдэхүүн эзэмшигч нар хамтарч бие биенээ даатгадаг шийдэл юм.

Хамтарсан даатгалын үйлчилгээний эзэмшигч нар нь хэрэглэгч нар нь өөрсдөө байдаг тул хувьцаа эзэмшигч нарын төлөө ашиг нэмэгдүүлэх гэж ажилладаг төвлөрсөн, хувийн том том даатгалын компаниудаас илүү юм. Гэвч энэхүү модель хөгжихийн тулд хүмүүс хоорондын итгэлцлийн асуудлыг шийдэх боломжгүй байсан тул орчин үеийн том даатгалын компаниудтай өрсөлдөж хөгжиж чадаагүй. Харин блокчейн технологи бий болсноор энэхүү шийдлийг хэд хэд компани хөгжүүлж байгаагийн нэг нь Nexus Mutual юм.

Хэдийгээр 17-р зуунд бий болсон модель хөгжүүлж байгаа ч Nexus Mutual компанийн хамгийн анхны даатгалын бүтээгдэхүүн нь орчин үеийн шинэ асуудалд зориулагдсан. Эфириум дээр хийгдсэн ухаалаг гэрээнүүдийн алдаатай ажиллагаанаас болж үүсч болох эрсдэлийг даатгах даатгал. 2016 болсон DAO хакаар 3.6 сая Эфириум алдагдаж байсан (тухайн үед $50 сая доллар), мөн түрүү жил Parity Multisig хэтэвчний хакаар 150’000 эфириум хулгайд алдагдсан (тухайн үед $30 сая доллар) билээ.

Nexus Mutual нь иймэрхүү төрлийн ухаалаг гэрээнүүдийг даатгахаас гадна өөрсдийнх даатгал нь өөрөө Эфириумын ухаалаг гэрээ байх юм гэнэ. Эфириум дээр суурилсан ухаалаг гэрээг ашигласнаар хэрэглэгч нар заавал бие биендээ итгэлгүйгээр даатгалын мөнгийг ухаалаг гэрээнд хийж түгжих боломжтой.

Блокчейн технологи нь хамтарсан даатгалын үйлчилгээг хөгжих бололцоог бүрдүүллээ. Nexus Mutual нь маш хурдацтайгаа одоогийн даатгалын компаниудад байдаг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд бут цохих хамтарсан даатгалын бүтээгдэхүүнүүд хөгжүүлэх зорилготой ажиллаж байна. 

Nexus Mutual-аас гадна Etherisc, Zilliqa, Layer 2 Labs гэдэг компаниуд нь мөн блокчейн технологийг ашиглаж p2p хэлбэрийн хамтарсан даатгал хөгжүүлж байна.

Сэтгэгдэл бичих

Таны Имэйл хаяг нийтлэгдэхгүй. Шаардлагатай талбаруудыг бүрэн бөглөнө үү.