5af97121ec05c.png

Бахрейн тээврийн хэрэгслийн бүртгэлийг блокчейн дээр хийнэ

Бахрейн улс нь улсынхаа тээврийн хэрэгслийн бүртгэлийн зардлаа багасгахын тулд бүртгэлээ блокчейн технологи ашиглаж хийх шийдлийг судалж байна. Бахрейн улсын замын хөдөлгөөний зохицуулалтын газрын дарга Abdulwahab Al Khalifa хэлэхдээ

Энэхүү бүртгэлийн систем нь нийт өртгийг бууруулахад маш чухал хувь нэмэр оруулж, нийт тээврийн хэрэгслийн шилжилтийн хөдөлгөөний мэдээллийг илүү чанартай болгож, мэдээллийг хянах хүсэлтэй хүн бүрт мэдээлэл илүү нээлттэй бөгөөд тодорхой болно.

Бахрейны хунтаажийн зохион байгуулдаг Gateway Gulf Forum-ны үеэр энэхүү мэдэгдлийг хийсэн бөгөөд энэ нь Бахрейн улсын засгийн газар өөрсдийн иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдэд хувийн байгууллагуудтай хамтарч хамгийн сүүлийн үеийн технологи ашиглах улсын бодлогынх нь нэг хэсэг юм.

Дашрамд дурдахад Бахрейн улс нь блокчейн технологийг ихэд сонирхож байгаа бөгөөд түрүү жил Бахрейн улсын төлөөлөгч нар Сингапур улсын мөнгөний бодлогын газраас Бахрейн улсад хэрхэн улсын хэмжээнд ашиглагддаг блокчейн крипто гаргах уу гэдэг дээр зөвлөгөө авч байв.

 

Сэтгэгдэл бичих

Таны Имэйл хаяг нийтлэгдэхгүй. Шаардлагатай талбаруудыг бүрэн бөглөнө үү.