fsa-crypto-ban

Японы крипто биржүүдийн журам чангарлаа

Япон улсын санхүүгийн зохицуулах хороо дотоодын биржүүддээ дагаж мөрдөх шинэ журмуудыг гаргаж эхэллээ. Эдгээр шинэ журмууд нь 1 сард Coincheck бирж хакдуулж $532 сая доллартой тэнцэх хэмжээний NEM алдсаны дараагаар боловсруулагдаж эхэлсэн журмууд юм.

Шинэ журмууд нь аль болох хэрэглэгчийн хөрөнгийг хамгаалах зорилготой бөгөөд крипто арилжааны дотоод менежментийн систем хэрхэн ажиллах ёстой тал дээр хэд хэдэн шинэ шаардлага тавьж байна.

Биржүүд нь хэрэглэгч бүрийн дансыг өдөртөө хэд хэдэн удаа шалгаж сэжигтэй үйлдэл хийгдэж байгаа эсэхийг тодорхойлох ёстой, мөн бирж нь өөрийн хөрөнгийг хэрэглэгчдийн хөрөнгөнөөс тусад нь хадгалах ёстой, хадгалж байгаа хөрөнгийг оффлайн хэлбэрээр хадгалах ёстой гэнэ. Мөн AML болон KYC төрлийн шаардлагуудыг улам чангатгаж, заавал ID шалгуулах болон их хэмжээний гүйлгээ хийж байгаа тохиолдолд олон давхар нууц үг заавал шаарддаг болжээ.

Хамгийн сонирхолтой нь энэ журмын хүрээнд нууцлал өндөртэй Dash болон Monero зэрэг эзэн нь өөрийгөө мэдэгдэлгүйгээр гүйлгээ хийх боломжтой зооснуудыг Японы биржүүд арилжаалах нь хориотой болж байна.

Сэтгэгдэл бичих

Таны Имэйл хаяг нийтлэгдэхгүй. Шаардлагатай талбаруудыг бүрэн бөглөнө үү.