1_JpM7g5YuPcPICCCarDBJMA

Golem ирж байна

Эфириум дээр хамгийн их хүлээлт үүсгэж байсан төвлөрсөн бус үйлчилгээнүүдийн нэг эхний байдлаар ажиллаж эхэллээ. 3 жил хөгжүүлэлт хийж, 14 төрлийн програмын шинэчлэлтийн дараа нээлтээ хийж буй энэхүү төсөл нь анх хөрөнгө оруулалт босгохдоо ердөө 20 минутын дотор 820’000 ETH буюу тухайн үеийн ханшаар $340 сая доллар босгож байжээ.

Их хэмжээний мөнгө босгочхоод бүтээгдэхүүн гаргалгүй удлаа гэж нэлээд шүүмжлэлд өртөж байсан бөгөөд тухайн үед Golem -ын үүсгэн байгуулагч “Програм хангамжийн хөгжүүлэлт дээр цаг хугацааг буруу тооцоолох нь байнга тохиолддог зүйл. Ялангуяа блокчейн хөгжүүлэлт дээр бүр ч илүү ортой” гэж хэлж байв.

Golem -ын эцсийн зорилго нь хүн бүр интернет ашиглаж байх үедээ өөрийн компьютерын ашиглахгүй байгаа CPU хүчин чадлыг бусдад түрээсэлж мөнгө олох бололцоог олгох юм. Одоо ажиллаж байгаа хувилбар нь CPU-ны хүчин чадлыг Blender хэмээх програм дээр анимейшн хийхэд зориулах боломжтойгоор ажиллаж байна.

Сүлжээнд CPU түрээслэгч болон түрээслүүлэгч нар холбогдоно. CPU түрээслүүлэгч нар өөрсдийн түрээсэлсэн хүчин чадлын оронд GNT хэрэглээний нэгжийг авна. Хэтийн зорилгуудын нэг нь олон компьютерын хүчин чадлыг нийлүүлж блокчейн дээр орших өөрөө сурах чадвартай AI бүтээх. Гэвч одоогоор бол дөнгөж эхний байдлаар Render л хийх боломжтой үйлчилгээ хэлбэрээр туршигдаж байгаа бөгөөд эцсийн, хэрэглэхэд хялбар бүтээгдэхүүн гартал хол байна.

Сэтгэгдэл бичих

Таны Имэйл хаяг нийтлэгдэхгүй. Шаардлагатай талбаруудыг бүрэн бөглөнө үү.