Print

Биткойноос салмаар байна

Биткойноос салмаар байна. Энэ бодол 1 сараас хойш Биткойноос өөр төрлийн алт зоос эзэмшдэг хүн бүрийн толгойд эргэлдэх боллоо. Биткойны үнэ савлахад крипто зах зээл тэр чигээрээ дагаж савладаг. Энэхүү нөлөөг “coupling” гэж нэрлэх бөгөөд хэд хэдэн шалтгаанаас болж үүссэн.

Биткойн хамгийн анхны зоос, хамгийн том зоос, одоогоор нийт крипто зах зээлийн 40%-50% бүрдүүлдэг. Хэвлэл, мэдээлэл, олон нийтэд танигдсан байдлаараа одоогоор ямар ч зоос Биткойны хаана ч хүрэхгүй. Ихэнх хүмүүс энэхүү блокчейн технологи дээр суурилж бий болсон салбарыг тэр чигт нь “Биткойн” л гэж ойлгодог.

Харамсалтай нь бусад зооснууд бие дааж олон нийтэд Биткойн шиг сайн танигдаж чадаагүйн улмаас бүх зоосны хувь заяа одоогоор Биткойнтой салшгүй уяатай байна. Эфириум, Cardano, IOTA сар бүр улам өндөр ажилтанд хүрч, хэрэглээ нь нэмэгдэж, том том байгууллагуудтай хамтарч байгаа тухай мэдээнүүд гаргалаа. Гэвч хэчнээн сайн хөгжүүлэлт хийгдэж, хэчнээн сайн мэдээ гаргасан нь энэхүү зооснуудын үнэд ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Сүүлийн хэдэн сар бүгд Биткойныг дагаж навс унаж байна.

Хэдийгээр хэмжээний хувьд Биткойн анхдагч боловч, яг суурь технологийн хувьд Биткойн шинээр гарч ирсэн зооснуудтай харьцуулахад сул талууд маш олон. Мөн эрчим хүчний хэрэглээний асуудал нь улам бүр нэмэгдэж, хэд хэдэн улсууд олборлолт хийхийг хуулиар хориглож эхэлж байна. Ганцхан компанийн төхөөрөмжөөр л олборлож байгаа нь Биткойны төвлөрсөн бус чанарыг нь мөн байхгүй болгож байгаа. Өдөр ирэх тусам сул талууд нь улам бүр тодорч буй энэхүү зоосны хувь заяатай бүтэн салбарын хувь заяа салшгүй холбоотой байгаа нь буруу юм. Apple компанийн хувьцаа унах бүрд хөрөнгийн бирж бүхлээрээ дагаж унадаг байвал утгагүй биз дээ. Тиймээс энэхүү “coupling” нөлөөнөөс салбараараа мултарч, Биткойноос хурдан салмаар байна.

Нэг сэтгэгдэл

  1. Цорын ганц төлөвсөрөн бус зоосноос салж яах гэж байгаа юм? Бусад зоос бол бусад зоос, бүгд хувийн, эзэн холбогдогтой, жишээ нь Эфириум Виталик тэр нь үхвэл яана гэж? Иота мөн ажилуулдаг хүмүүс байгууллага байна, бүгд хувийн нэг бүр компани гэж ойлго.

Сэтгэгдэл бичих

Таны Имэйл хаяг нийтлэгдэхгүй. Шаардлагатай талбаруудыг бүрэн бөглөнө үү.