1_4IF2r3lRCAQHnicaQYVY5g

Хэрэглээний нэгж гэж юу вэ?

Одоогоор крипто валютыг мөнгөн, хэрэглээний, хөрөнгө оруулалтын гэж 3 ангилалд хуваагаад байгаа билээ. Тэгвэл хэрэглээний нэгж гэж өөрсдийгөө тодорхойлж буй зоосны тоо улам бүр нэмэгдсээр байгаа бөгөөд, ICO бүр ихэвчлэн энэ төрлийг сонгож байна.

Хэрэглээний нэгж гэж юу вэ?

Эдгээр төрлийн крипто валют нь өөрсдийн платформыг ажиллуулдаг блокчейнтэй хамт хийгддэг бөгөөд хэрэв хүмүүс тус блокчейныг ямар нэгэн байдлаар ашиглахыг хүсвэл заавал энэхүү нэгжээр төлбөр хийж байж ашиглах боломжтой болно.

Платформ дээр яг ямар төрлийн хэрэглээ бий болж, зоос эзэмшигчид ямар эрхтэй байх нь харилцан адилгүй. Гэхдээ түгээмэл жишээнүүд гэвэл блокчейн сүлжээг ашиглах эрх, сүлжээн дээр буй үйлчилгээг ашиглах эрх, мөн ирээдүйн хөгжүүлэлт болон засаглал дээр саналаа өгөх эрх зэрэг боломжууд одоогоор зооснуудад байна.

Жишээ нь төвлөрсөн бус Uber төрлийн үйлчилгээ байвал тус үйлчилгээний хэрэглээний нэгжийг ашиглаж ийш тийшээ хүргүүлэх боломжтой. Эсвэл ямар нэгэн төрлийн зах зээлийн мэдээллийн датабаз бүхий блокчейн байх юм бол хэрэглээний нэгжийг хийж өөрсдийн датаг оруулж сурталчлах, эсвэл бэлэн байгаа датаг худалдаж авч ашиглаж бас болно.

Олон хүмүүс өөрсдийн блокчейны хэрэглээний нэгжийг тус блокчейны амин цустай адилтгаж зүйрлэсэн. Хэрэглээний нэгжүүд нь өөрсдийн гэсэн үнэтэй байх бөгөөд тус платформ нь хөгжиж үнэхээр хэрэгцээтэй болох үед нэгжийн үнэ цэнэ мөн нэмэгдэнэ. Хүмүүс тус нэгжүүдийг хоорондоо шилжүүлж, мөнгөн хэлбэрээр мөн ашиглах боломжтой.

ICO-гоор мөнгө босгох хамгийн хялбар арга нь хэрэглээний нэгж хэлбэр болсон бөгөөд, сүүлийн үед луйврын шинж чанартай, мөн огт шаардлагагүй газар хэрэглээний нэгж бий болгосон олон төрлийн жишээнүүд байгаа тул шинээр бий болж буй эдгээр хэрэглээний нэгжийг худалдаж авах сонирхолтой байгаа бол судалгаагаа маш сайн хийж болгоомжтой хандана уу.

Сэтгэгдэл бичих

Таны Имэйл хаяг нийтлэгдэхгүй. Шаардлагатай талбаруудыг бүрэн бөглөнө үү.