pexels-photo-109629

Герман улс Криптогоос татвар авахгүй

Хэдийгээр ихэнх улсууд криптовалютыг зөвшөөрч байгаа ч яг ямар хэлбэр хэмжээнд гэдэг нь харилцан адилгүй. АНУ-д жишээн крипто бол хөрөнгө болохоос мөнгө биш. Тиймээс та АНУ-д Биткойноор кофе худалдаж авах юм бол эхлээд та Биткойн гэдэг хөрөнгөө зараад, мөнгө болгоод, тэр мөнгөөрөө кофе худалдаж авч байна гэж тооцогдоно. Тиймээс тухайн гүйлгээг хийхэд хөрөнгө борлуулсан тул гэнэтийн ашгийн татвар төлөхийг АНУ-ын татварын алба танаас шаардах боломжтой юм.

Тэгвэл Герман улс эсрэгээрээ Биткойныг мөнгө гэж хүлээж зөвшөөрч байгаа бөгөөд Биткойноор хийсэн төлбөрөөс гэнэтийн ашгийн татвар авахгүй гэнэ. Гэхдээ криптовалютыг фиат мөнгө болгож хувиргах явцаас НӨАТ-ын татвар авахаар болж байна. Учир нь бусад гадаад валюттай адил тухайн мөнгийг хөрвүүлэх үйл явцыг нэмүү өртөг шингээж байна хэмээн тооцлоо.

Харин Европын холбооны одоогийн хэрэгжиж буй дүрмээр криптог фиат руу эсвэл фиатыг крипто руу шилжүүлэх нь үйлчилгээ үзүүлж буй ажиллагаа хэмээн тооцогдож байгаа бөгөөд үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагаас нь ямар нэгэн татвар авахгүй байгаа.

Харин тухайн дундын байгууллага нь хэрэглэгч нараасаа ямар нэгэн төрлийн шимтгэл, эсвэл хураамж авдаг бол тэрхүү орлогоос нь татвар авна. Олборлогч нарыг сайн дурын үйлчилгээ үзүүлж байгаа хэмээн тооцож, олборлож олсон криптоноос татвар авахгүй.

https://www.scribd.com/document/372651554/2018-02-27-Umsatzsteuerliche-Behandlung-Von-Bitcoin-Und-Anderen-Sog-Virtuellen-Waehrungen#from_embed

 

Сэтгэгдэл бичих

Таны Имэйл хаяг нийтлэгдэхгүй. Шаардлагатай талбаруудыг бүрэн бөглөнө үү.