cryptocurrency-israel

Израйлын дээд шүүх криптог дэмжлээ

Түрүү жил Израйлын Bits of Gold хэмээх крипто биржийн бүх дансны гүйлгээнүүдийг Израйлын 2 дахь том банк болох Bank Leumi зогсоосон байна. Энэхүү шийдвэрээ тайлбарлахдаа крипто валютын шинж чанараас болж Bits of Gold компанийн гүйлгээнүүдийг хийснээр AML хуулинд нийцэж ажиллахад хэцүү байна гэсэн тайлбар өгч байжээ.

Мөн тэд энэхүү шийдвэр нь Израйлын төв банкнаас гаргасан шаардлагатай нийцэж байгаа гэж хэлж байж. Гэтэл Израйлын төв банкнаас гаргасан шаардлага нь зөвхөн онлайн мурийтэй тоглоомны сайтуудад хамаарч байсан шаардлага бөгөөд Bank Leumi тус журмыг буруугаар крипто арилжааны биржүүдэд хамааруулсан болж таарав.

Энэ хэрэг нь явсаар байгаад Израйлын дээд шүүх дээр ирж, дээд шүүхийн эцсийн шийдвэр крипто биржүүдийн талд гарлаа. Нэг ёсондоо ийнхүү хуулийн хэмжээнд крипто биржүүд ялалт байгуулснаар Израйлын банкнууд крипто биржүүдэд үйлчлэхээс татгалзах боломжгүй болж байна.

Сэтгэгдэл бичих

Таны Имэйл хаяг нийтлэгдэхгүй. Шаардлагатай талбаруудыг бүрэн бөглөнө үү.