CHICAGO, IL - NOVEMBER 01:  A sign hangs above a Bank of America branch in the Financial District on November 1, 2011 in Chicago, Illinois. Bank of America Corp. has reportedly announced they will drop its plan to charge customers a $5-per-month fee for making purchases with their debit cards.  (Photo by Scott Olson/Getty Images)

Банкнууд айж байгаагаа харууллаа

Биткойн анх бий болсон өдрөөсөө банкнуудын уламжлалт бизнесийн аргад саад болж дэлхийн санхүүгийн тогтолцоонд шинэчлэлт авчрах зорилготой байсан. Энэхүү зорилгоо хэрхэн биелүүлж байгаа талаар мэдээж хүн бүр дотроо өөр дүгнэлт, байр суурьтай байгаа.

10 хүрэхгүй жилийн дотор хэд хэдэн улсын төв банкнуудыг сандаргаж эхэлсэн нь бидний бодлоор зорилгодоо хүрж чадаж байна гэж харж байна. Түрүү долоо хоног Польшийн төв банк Биткойны эсрэг хар PR-ын ажиллагаа хүртэл явуулж байсан нь илэрсэн.

Тэгвэл дэлхийн хамгийн том банкнуудын жагсаалтад орох Goldman Sachs болон Bank Of America нар энэ долоо хоногт өөрсдийн тус тусдаа хийсэн мэдэгдлээр криптовалют болон Блокчейн технологийг бизнесийн том эрсдэл гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Bank of America крипто валютын хэрэглээ нэмэгдсэнээр AML, KYC журмуудаа хэрэгжүүлэхэд улам хүндрэлтэй болохоос гадна криптовалют нь мөн шууд утгаар өрсөлдөгч болж эхэлж байгаа нь эрсдэл гэж үзсэн байна. Криптовалют хэрэглээ нэмэгдсэнээр Bank of America өрсөлдөх чадвараа хадгалахын тулд улам их хөрөнгө зарцуулах шаардлагатай болно гэжээ.

Golman Sachs мөн ижил төстэй мэдэгдэл хийсэн бөгөөд бид хэрэглэгчдийнхээ хүслээр Блокчейн технологи дээр суурилсан криптовалют болон Блокчейн технологи дээр хөгжүүлэлт хийдэг компаниудад хөрөнгө оруулалт хийж, эргүүлээд эдгээр нь манайд эрсдэл болж болзошгүй гэсэн байна.

  1. Хамгийн эхлээд Биткойныг банкнууд шоолж инээдэг байлаа.
  2. Дараа нь түр зуурын тренд, удахгүй хүмүүс уйдаад алга болно гэж хэлдэг байв.
  3. Түүний дараа хар тамхи, мөнгө угаах арга хэмээн муулж эхэлсэн.
  4. Одоо тэгвэл нэгэнт өрсөлдөгч гэдгийг нь хүлээнэ зөвшөөрч айж эхэлж байна.

Сэтгэгдэл бичих

Таны Имэйл хаяг нийтлэгдэхгүй. Шаардлагатай талбаруудыг бүрэн бөглөнө үү.