south-korea-bitcoin-1440x960

Солонгос улс Криптог дэмжихээр боллоо

Солонгос улс крипто арилжааг хуулиар хориглож магадгүй гэсэн мэдээллээс болж сүүлийн 2-3 сарын хугацаанд маш олон үйл явдлууд дараалж боллоо. Зах зээл огцом савлаж, Солонгос улсын залуучууд эсэргүүцлээ илэрхийлж, Солонгос банкнууд крипто арилжааны биржүүдтэй харьцаагаа зогсоож, эцэст Солонгос улсын ерөнхийлөгч нь хүртэл албан ёсоор мэдэгдэл хийсэн.

Тэгвэл Солонгос улсын санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан мэдэгдэл энэ бүх эргэлзээг нэг тийш нь шийдэхээр зорьж байна. Солонгосын санхүүгийн зохицуулах хорооны дарга Choe Heung-sik хэлэхдээ Солонгос улсын засгийн газар энэхүү салбарын хөгжлийн дэмжиж ажиллана гэв. Мөн тэрбээр Солонгосын банкнуудыг крипто арилжааны биржүүдтэй хамтарч ажиллахыг уриаллаа.

Шинэ хэрэглэгчдийн KYC буюу хэрэглэгчээ таних процедуруудыг биржүүд болон банкууд улам сайн түвшинд хийхийг шаардаж байгаа бөгөөд энэхүү шаардлагаас өмнө данс нээсэн байсан аль хэдийн арилжаа хийж буй үл мэдэгдэх данснуудын арилжааг цаашид үргэлжлэхийг зөвшөөрлөө.

Нэг ёсондоо Солонгос улсын засгийн газрын байр суурь 180 эргэсэн бөгөөд засгийн газрын шаардлагуудыг хангаж чадаж байгаа арилжааны биржүүдэд албан ёсны лиценз олгож эхлэхээр болж байна.

Сэтгэгдэл бичих

Таны Имэйл хаяг нийтлэгдэхгүй. Шаардлагатай талбаруудыг бүрэн бөглөнө үү.