20170608-DJI_0313-1-thumbnail

Швецарийн блокчейн ажлын хэсэг

Швейцар улсын засгийн Блокчейн ажлын хэсэг байгууллаа. Энэхүү ажлын хэсгийн гол зорилго нь шинээр блокчейн технологи дээр хөгжүүлэлт хийх зорилготой байгуулагдсан компаниуд болон ICO-нуудад зориулж хуулийн орчныг нь сайжруулах юм байна.

Энэхүү ажлын хэсгийг сангийн сайд Ueli Maurer болон Эдийн Засаг Боловсролын сайд Johann Schneider Ammann нар ахалж байгаа бөгөөд бүх шатны төрийн байгууллага болон Блокчейн технологи дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас гишүүд нь бүрдэж байгаа юм.

Швейцар улс нь блокчейныг маш хүчтэй дэмжиж байгаа улсуудын нэг бөгөөд Швейцар улсын нэг хэсгийг тэнд үйл ажиллагаа явуулж буй Блокчейн хөгжүүлэлтийн компаниудаас болж Крипто Хөндий хэмээн нэрлэх болсон байна. Мөн засгийн газар нь шинээр үйл ажиллагаа эхэлж буй компаниудыг дэмжих үүднээс маш уян хатан хуулийн орчин бий болгож, шаардлагын дагуу бага багаар энэхүү салбарыг дэмжсэн хуулиуд гаргахаар ажиллаж байна. Ийнхүү таатай орчин бүрдүүлж Блокчейн компаниудыг Швейцарт үйл ажиллагаагаа явуулахыг уриалж байгаа юм гэнэ.

2 Сэтгэгдэл

  1. Үнэхээр хэрэгтэй мэдээлэл өгдөг. Амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих

Таны Имэйл хаяг нийтлэгдэхгүй. Шаардлагатай талбаруудыг бүрэн бөглөнө үү.