1 Td4KTSxP5O8ySXfAE67y9g

Биткойны нэрийг ашигласан луйврууд

Биткойны технологи, боломж, нэр хүндийг ашиглаж хүмүүсийг луйвардах аргууд ч гэсэн бас хөгжиж байна. Эдгээр луйврууд манай Монголд ч гэсэн маш хурдацтай газар авж байгаа бөгөөд зөндөө олон Монголчууд их хэмжээний мөнгө алдах эрсдэлд аль хэдийнээ өөрсдийгөө оруулжээ. Доорх хоёр зоос бол криптовалютын орчинд мэргэжилтнүүдэд бүгдэд нь луйвар гэж хүлээнэ зөвшөөрөгдөөд байгаа бөгөөд Монголын хяналт болон цагдаагийн байгууллагууд олон хүмүүс мөнгө алдахаас сэргийлж хурдан арга хэмжээ авах нь зөв юм.

Onecoin

Хамгийн алдартай криптовалютын луйвар. Ponzi аргын луйвар нь саяхан манай улсыг шуугиулсан G-Time сүлжээний бизнестэй зарчмын хувьд ялгаагүй. Мөнгө төлж янз бүрийн сургалтын багцад хамрагдах бөгөөд ихийг төлөх тусам ихийг авах амлалт өгнө. Доороо хүн элсүүлэх юм бол өөрийн авах мөнгө улам ихсэнэ. Эрт орсон Монголчууд бусад Монголчуудаа хурдан хугацаанд луйвардаж, өөрсдөө мөнгөтэй гарах бөгөөд өөрсдийн авсан мөнгийг харуулж луйвар биш гэдгийг нь батлах гэж оролдоно. Одоогоор хэд хэдэн улсууд энэхүү Onecoin-ы бизнесийг луйвар гэж зарлаад, оффисуудыг нь хаагаад, ажилчдыг баривчилж эхлээд байна. Үүнд Герман, Энэтхэг, Белги зэрэг улсууд байгаа юм.

Bitconnect

Мөн л доороо олон хүн элсүүлснээр улам их мөнгө авдаг зарчим. Энэ компани нь ерөөсөө байнгын ашигтай ажилдаг худалдааны бот-той гэж хэмээх бөгөөд энэхүү зоосыг худалдаж авснаар энэ ботны ашгаас нь хүртэж байгаа гэж хэлнэ. Гэхдээ мөн нь л ихэнх мэргэжилтнүүд үүнийг Ponzi гэж үзэж байгаа бөгөөд хэд хэдэн оронд хуулийн асуудалд орооцолдож эхэлсэн. Саяхан хүртэл Эфириумын зохиогч Виталик энэхүү зоосыг луйвар гэж хэлсэн. Доороо хүн элсүүлж борлуулалт хийх гэж хэрхэн хичээж байгааг нь доорх бичлэгээс үзэж болно.

Эцэст нь хэлэхэд криптовалют худалдаж авах гэж байгаа бол та ямар нэгэн юманд гишүүнээр элсэх, заавал багц худалдаж авах, эсвэл доороо хүн элсүүлэх ямар ч шаардлагагүй. Хэрэв тэр криптовалют нь ямар нэгэн бодит асуудал шийддэггүй, хөгжүүлэлтийн Github хуудас байхгүй, танд ерөөсөө ямар ч эрслэлгүйгээр асар их хэмжээний ашиг хийх боломж амлаж байвал тэр бол луйвар.

Яаж батлахын, луйвар биш за! муу тэнэг новшоо!!!

Харахад хонь, дуугарч байгаа нь хонь, хөдөлж байгаа нь хонь, малчин хүн “наад чинь хонь” гэж хэлж байвал ихэнх тохиолдолд хонь л байдаг.

11 Сэтгэгдэл

  1. Тэгвэл Hashflare бас луйвар болж таарах гээд байнаа даа.
    Hashflare Bitconnect 2ын хоорондоо 1хэн ялгаатай. тэр нь төлбөрөө юугаар өгдөгөөрөө л ялгагдаж байна даа.

    • Тэгвэл аль алиныг нь больчих! :D

    • Эсрэгээрээ эрсдэлээ өөрөө даагаад аль алинийг нь хийгээд л байна.
      Одоохондоо 2уулан дээр нь ашигтай ажиллаж байна өө.
      Анх хийсэн мөнгөө лав гаргаад авчихсан одоо дан ашиган дээрээ л ажиллаж байна.

  2. Hashflare 10% bitconnect 5% baidag shuudee bitconnect dr zaaval hun elsuuleh shaardlaga bhgui shde

  3. erguu erguu ym yarihiinmaa onecoin bol luivar. bitconnect bol shal uur

  4. ONECOIN BOL BURHANII BELEG

    • bolioche chinii hoshignoliig oilgohgui humuus itgechiishd ))

  5. One coin bol luivar luivardaa mash muu luivar One coin gargsan avgai urd ni Big Coin gej phyramid gargaj baisan baidag shuu ...

  6. Hashflare uguhuu bolitson bnle

  7. Хэхэ. Цаг хугацаа гэж. Hashflareт оруулсанаа алдсан. Бага биш мөнгө. Багагүй үнээр Биткойн авч, алт койн дээр тоглоод бас бүгдийг нь шахуу алдах шив. Мөнгө болон зарцуулсан цаг хугацаагаа бодохоор харамсмаар ч өөрөө тоглосн хүүхэд юундаа уйлахав.

Сэтгэгдэл бичих

Таны Имэйл хаяг нийтлэгдэхгүй. Шаардлагатай талбаруудыг бүрэн бөглөнө үү.