Coal

Биткойны хамгийн том асуудал

Энэ сайтын мэдээллүүдийг уншсан бол бид Биткойнд үнэхээр дуртай, энэ технологийн потенциалд маш их итгэл болон хүлээлт оруулж байгаа гэдэг нь ойлгогдох билээ. Гэхдээ юманд хэчнээн дуртай байлаа гээд муу шинж чанаруудыг нь сохор мэт дурдахгүй өнгөрөөж болохгүй. Биткойны хамгийн сул тал бол Биткойн байгаль орчинд хор хөнөөлтэй.

Яг одоогоор Биткойн сүлжээг бий болгож буй олборлогч нар 32TWh эрчим хүч ашиглаж байна. Энэ нь Дани улсаас их эрчим хүч хэрэглэж байгаа гэсэн үг юм. Хэрэв энэ эрчим хүчний шаардлага хэрэгцээ нь энэ эрчээрээ нэмэгдэх юм бол 2020 он гэхэд Биткойны сүлжээ одоогийн дэлхийн хэрэглээнээс илүү их эрчим хүч шаардаж эхлэх юм.

Одоогоор энэхүү олборлолт хийж буй төхөөрөмжүүдийг ажиллуулж байгаа ихэнх олборлогч нар Хятад улсад байдаг бөгөөд эрчим хүчний маш бохир(нүүрс) эх үүсвэрийг ашиглаж олборлолт хийж байгаа гэж ойлгож болно. Хятадын засгийн газар Битойныг хуулиар хориглоогүй ч, энэхүү бохир олборлолтыг яваандаа зогсоох нь гарцаагүй. C02 ялгаруулалт бол одоогоор дэлхий дээр хүн төрөлхтөнд тулгарч буй хамгийн том аюул бөгөөд Хятад улс нь үүний эсрэг тэмцэл дээр дэлхийг манлайлж байгаа орон юм. Хүмүүсийн эрчим хүчний хэрэглээ тогтмол нэмэгдэж байгаа өнөөгийн нийгэмд сүлжээний аюулгүй байдлыг хангахаас өөр ямар ч бүтээмж байхгүй дэмий цахилгаан болон компьютерын хүчин чадлын зарцуулалтыг ямар ч улсын засгийн газар зүгээр суугаад харж өнгөрөөхгүй байх.

Сэтгэгдэл бичих

Таны Имэйл хаяг нийтлэгдэхгүй. Шаардлагатай талбаруудыг бүрэн бөглөнө үү.