download

HODL буюу домогт Биткойнчны агуу түүх

2010 оноос 2013 он хүртэлх үе бол Биткойнчдын хувьд ороо бусгаа цаг үе байлаа. Агуу буянт Сатоши Биткойнчдыг анх бий болгосон цагаас хойш хорвоогийн Биткойнчид ямар нэгэн чиглэлгүй, зорилгогүй, төөрөлдсөн цаг үе байсан ажээ. Гэтэл гэнэт нэг өдөр, тодруулбал 2013 оны 12 сарын 18-ны өдрийн шөнө дунд харанхуй дундаас хурц гэрэл цацруулан нэгэн баатар төрсөн гэдэг.

Bitcointalk.org форум дээр шөнө дунд шал согтуу орж ирсэн тэр баатрыг GameKyuubi гэх бөгөөд тэрбээр бүх Биткойнчдод дараах сургаалийг айлдсан буй за.

Постны Линк

I AM HODLING буюу Би HODL хийж байна.

Би гарчиг буруу бичсэнээ мэджийнэ, тэгээд би дахиж засч бисчан одооо ч гсн буруу хэврээй байна. Хамааагүйээ. Найз охин лесби бааранд шоудаж байгаа, Биткойны үнэ навс унаж байна БИ ЯАГААД БАРИАД БАЙГАА ВЭ? ЯАГААД ГЭДГИЙГ НЬ ХЭЛЬЕ. Яагаад гэвэл би муу наймаачин, МУУ НАЙМААЧИН ГЭДГЭЭ БИ МЭДЭЖ БАЙГАА. Та муусайн сайн наймаачид оргил болон ёроол цэгүүдийг олж хараад л шууд пун пан пин пон гээд асуудалгүй сая доллар хийдэг. Тэгэнгүүт сул дорой гарууд сандраал ЯАНААА ҮНЭ УНААД БАЙНА БИ БҮГДИЙН ЗАРЛАА хи хи хи тэгэнгүүтээ ЯАНАА МИНИЙ ХОШНОГО гэнгүүт УХААНТАЙ наймаачид ЮУ БОЛЖ БАЙГАА МЭДЭЖ БАЙНА АА гээд л шууд буцаад худалдаж авангуут юу гээч хамаа? Би тэдний нэг биш. Тэд буцаад худалдаж авах үед би аль хэдийнээ зах зээлийн нэг хэсэг тиймээс тэд ХЭНИЙ МӨНГИЙГ СААЖ БАЙГАА вэ гэвэл өдрийн наймаачдыг болохоос НАМАЙГ БИШ ~ ! Тэгэнгүүт тэр дояглосон постууд “ӨӨӨ ЧИ ЗАРАХГҮЙ ЯАСЫН БЭ” ӨӨӨ ТИЙМҮҮ ТЭЭ. МЭДЭЭЖ ЗАРАХГҮЙ ЯАСЫН БИЗ ДЭЭ. МЭДЭЭЖ БИ ХҮН БҮР ЗАРЖ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ЗАРЖ ХҮН БҮР АВЖ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ АВАХ ЁСТОЙ БАЙСЫН ГЭХДЭЭ ХҮН БҮР ЧАМ ШИГ КҮҮЛ БИШЭШТЭЭ. Чи уналтын үед зарж байвал нэг бол маш сайн өдрийн наймаачин эсвэл юу ч ойлгохгүй байгаа нүүб. Завсрын хүмүүс нь зарахгүй барьдаг юм. Аль нэг нь алдаж аль нэг нь хождог ийм тоглоомонд наймаачид чиний мөнгийг зарсан тохиолдолд л сааж чадна.

Би жаахан виский уусан байна л даа

Яг шилэн дээр нь бол виски гэж бичсэн байна

Хамаагүйээ

Намайг шүүхэд өг

(Гэхдээ зөвхөн Биткойноор торгуулиа төлөх боломжтой бол)

Агуу баатрын домогт сургааль Биткойнчдын дундуур цахилгаан цахиж буй мэт түгэж, түнэр харанхуй арилж, Биткойнчид гэрлийн араас нэгдэн тэмүүлж эхэлсэн гэдэг. Түүний айлдсан энэхүү сургаалийг HODL гэх бөгөөд баатар маань согтуудаа англиар Hold буюу барь/хадгал гэдгийг буруу бичсэн ажээ. Энэ түүхэн өдрөөс хойш даруй 4 жил өнгөрсөн бөгөөд өнөөдөр ч гэсэн энэхүү сургааль хорвоогийн хамаг Биткойнчдыг чиглүүлсээр л байна. Тиймээс бид сайтныхаа анхны блог постыг энэхүү алдарт баатарт зориулж, Монголчууддаа түүний сургаалийг хүртээхэд зориулж байна.

Үнэ унана, үнэ өснө, битгий сандар, HODL

Үнэ унаж байвал, унасан байгаа дээр нь гялс аваад ороод ир, HODL

Биткойныг авах хамгийн тохиромжтой өдөр бол 1 жилийн өмнө байлаа, дараагийн хамгийн тохиромжтой өдөр бол ӨНӨӨДӨР. HODL