Blockchain

Blockchain (Блокчейн) гэж юу вэ?

Биткойн гэдэг зүйл яагаад дэлхийг ингэж шуугиулж, компаниуд энэ салбар руу уралдан орж байгаа вэ гэдгийн гол учир нь Биткойн гэдэг валютыг оршино тогтнох боломжийг бий болгож байгаа Блокчейн гэдэг технологи юм.

Товч тайлбар

Төвлөрсөн байгаа эрх мэдлийг шударгаар, алдаагүйгээр, бүгдэд нээлттэйгээр, хэн нэгнээс хараат бус байдлаар тараах чадвартай технологи.

Технологийн тайлбар

Блокчейн гэдэг технологи нь өмнө байсан 3 төрлийн технологийг маш онцгой комбинацаар нийлүүлж ашигласнаар бий болж байгаа технологи юм. Энэ 3 технологи нь тус тусдаа бол шинэ зүйл огт биш.

  • Хувийн түлхүүр криптограф (Private key cryptography)
  • Дундын хөтлөлтэй тархмал сүлжээ (Distributed network with a shared ledger)
  • Сүлжээний гүйлгээ, аюулгүй байдал, болон хөтлөлийг хийж буй хүмүүст зориулсан урамшууллын систем.

Хувийн түлхүүр криптограф

Хоёр хүн интернэтээр дамжуулж, олны нүдэн дээр хэрхэн зөвхөн бие биендээ ойлгогдох нууц мэдээлэл солилцож болох вэ? Энэ асуултын хариултыг хувийн түлхүүр криптограф олгосон. Хүн бүрт нийтийн түлхүүр (Public Key) болон хувийн түлхүүр байна (Private Key). Би хэрэв нэг  хүн рүү мессеж илгээе гэвэл тухайн хүний нийтийн түлхүүрээр мессежээ кодчилж цоожилно. Зөвхөн тэр нийтийн түлхүүрийн эзэн нь өөрт орших нууц түлхүүрээр мессежийг тайлж унших боломжтой.

Тархмал сүлжээ болон дундын хөтлөл

Зөндөө олон компьютер интернэтээр дамжуулж нэг сүлжээ болох бөгөөд аль нэг компьютерыг сүлжээнээс салгалаа гэхэд сүлжээнд огт нөлөөлөхгүй. Cloud computing, p2p, torrent гэх мэт энэхүү төрлийн технологи ашигладаг интернэт сайт болон үйлчилгээнүүд олон байдаг.

Энэ сүлжээн дээр болж байгаа үйл явдлуудыг бүртгэж байгаа бүртгэлийн дэвтэр хүссэн хүн бүрт нь нээлттэй харагддаг гэж бодьё. Тухайн дэвтэр хүн бүрт нээлттэй харагдаж байгаа бөгөөд дээр нь зөвхөн үнэн юм л бичигдэх боломжтой. Бичигдсэн зүйл үнэн үү худал уу гэдгийг сүлжээгээрээ нийлж хамтдаа баталгаажуулах бөгөөд дийлэнх нь үнэн гэж санал өгсөн бол тухайн бүртгэл нь хөдлөшгүй, засч болошгүй үнэн болж бичигдэнэ үлдэнэ. Биткойны блокчейны үнэн зөв байдлыг одоогоор нийт 3’500’000 TH/s компьютерын бодолт хийх хүчин чадал баталгаажуулж байгаа нь дэлхийн хамгийн том 10’000 банк бүх компьютерынхаа хүчин чадлыг нийлүүлснээс том билээ. Ийм учраас Биткойны сүлжээг хакдаж, худал бүртгэл оруулах боломжгүй гэж үзэж байгаа юм. Биткойны хувьд энэхүү бүртгэл нь аль дансанд хэдэн Биткойн байгаа, хаашаа хэзээ хэдийг шилжүүлсэн гэдгийг бүртгэж байдаг.

Урамшуулал

Яагаад энэ олон хүмүүс өөрсдийн компьютерыг энэхүү сүлжээнд орших бүртгэлийн дэвтэрийн үнэн худлыг шалгахад зориулаад байна?

Энэ асуултын хариулт бол одоогоор Биткойн олборлогч гэж нэрлэгдээд байгаа хүмүүсийн үйл ажиллагаа явуулах гол үндэс юм. Биткойн сүлжээнд худал бүртгэл оруулах гэж оролдох этгээд нь нэгэн зэрэг хоёр өөр газар руу өөрт байгаа Биткойныг явуулах гэж оролдохоос өөр арга байхгүй юм (нэгэнт бичигдсэн байгаа хөтлөлийг өөрчлөх боломжгүй учир). Гүйлгээ бүрийн үнэн, худал эсэхийг сүлжээнд байгаа компьютерын хүчин чадал шалгаж, дийлэнхийн хүрсэн шийдвэрийг үнэн гэж хүлээнэ зөвшөөрснөөр тухайн бүртгэлийг дахин давтагдах боломжгүй математик аргаар бодож гаргасан “nonce”-оор түгжиж нэг БЛОК-нд хийнэ. Блок бүрт бүртгэлээс гадна дата бас давхар орших боломжтой. Блок нэгэнт түгжигдсэн бол түүн дээрээс дараагийн блокнууд шинээр нэмэгдэж гарч ирэх бөгөөд, ингэснээр хуучин блокнууд дотор байрлах бүртгэлийг өөрчлөх ямар ч боломжгүй болно. Блок-ыг түгжих бодолтыг олж чадсан компьютерыг шинээр бий болсон Биткойноор урамшуулна, мөн бүртгэлийг хөтөлж бодолтыг хийснийхээ төлөө гүйлгээний шимтгэл авна.

Энэ технологи юу хийж чадах вэ?

Энэ технологи дөнгөж эхэлж байгаа бөгөөд олон компаниуд, улсын байгууллагууд, хувь хүмүүс янз бүрийн хөгжүүлэлт хийж туршиж үзэж байна. Энэ технологи хөгжсөнөөр нийгмийн, эдийн засгийн, хувь хүмүүс хоорондын, төр болон иргэд хоорондын харьцааны арга хэлбэрүүд дараагийн шатандаа очиж, хөгжлийн шинэ эрин үе эхлэх боломж бүрдэж байна. Гар утас, интернэт гэдэг технологиуд хүмүүсийн өдөр тутмын амьдралыг хэрхэн өөрчилсөн, түүнтэй адил бид орчин цагийн хамгийн хүчтэй технологийн саатуулагчийн дөнгөж эхэн үеийг одоогоор харж байгаа билээ.

Биткойн бол блокчейны хувьд ердөө л нэг хэрэглээний жишээ бөгөөд дэлхийн хамгийн их эрх мэдлийн төвлөрлийг маш амжилттайгаар дэлхийн нийт иргэдэд тарааж өгч байна. Энэ бол орчин үеийн банкны систем болон улс орнуудын төв банканд цугларсан эрх мэдэл.

Манай нийгэмд авилгал, утаа, түгжрээ, баян ядуугийн тэнцвэргүй байдал, байгал орчны өөрчлөлт гэх мэт шийдэхэд төвөгтэй олон асуудал байгаа. Бид улсаараа буруутай. Энэхүү технологийг зөв ашиглаж чадвал энэ бүх асуудлыг хүн бүрт ашигтайгаар шийдэх боломж байгаагаас гадна бид гадаадын улсуудаас түрүүлж энэхүү технологийг өндөр түвшинд хөгжүүлснээр магадгүй Блокчейн технологийн хувьд интернэт технологийн Google, Facebook гэдэг шиг компаниудыг Монголд бий болгож чадах юм.

4 Сэтгэгдэл

  1. Гуээ мөн сайхан бичжээ
    Блокчейны том жижиг маш чухал шүү
    Түм түм биткойн Эфирын блокчейн ярих юм байхгүй
    Жижиг блокчейнууд вирусдах, хакердах зэрэгт өртөмтгий

  2. Perfect update of captcha solving software "XRumer 16.0 + XEvil":
    captchas breaking of Google (ReCaptcha-2 and ReCaptcha-3), Facebook, BitFinex, Bing, Hotmail, SolveMedia, Yandex,
    and more than 8400 another categories of captchas,
    with highest precision (80..100%) and highest speed (100 img per second).
    You can use XEvil 4.0 with any most popular SEO/SMM programms: iMacros, XRumer, GSA SER, ZennoPoster, Srapebox, Senuke, and more than 100 of other programms.

    Interested? You can find a lot of demo videos about XEvil in YouTube.

    FREE DEMO AVAILABLE!

    Good luck!


    http://XEvil.net/

  3. Perfect update of captcha regignizing software "XRumer 16.0 + XEvil 4.0":
    captchas solution of Google (ReCaptcha-2 and ReCaptcha-3), Facebook, BitFinex, Bing, Hotmail, SolveMedia, Yandex,
    and more than 8400 another categories of captcha,
    with highest precision (80..100%) and highest speed (100 img per second).
    You can use XEvil 4.0 with any most popular SEO/SMM software: iMacros, XRumer, GSA SER, ZennoPoster, Srapebox, Senuke, and more than 100 of other programms.

    Interested? You can find a lot of impessive videos about XEvil in YouTube.

    FREE DEMO AVAILABLE!

    See you later ;)


    http://XEvil.net/

  4. Perfect update of captchas recognition package "XRumer 16.0 + XEvil 4.0":
    captcha regignizing of Google (ReCaptcha-2 and ReCaptcha-3), Facebook, BitFinex, Bing, Hotmail, SolveMedia, Yandex,
    and more than 8400 another subtypes of captcha,
    with highest precision (80..100%) and highest speed (100 img per second).
    You can use XEvil 4.0 with any most popular SEO/SMM programms: iMacros, XRumer, GSA SER, ZennoPoster, Srapebox, Senuke, and more than 100 of other programms.

    Interested? There are a lot of impessive videos about XEvil in YouTube.

    FREE DEMO AVAILABLE!

    Good luck ;)


    http://XEvil.net/

Сэтгэгдэл бичих

Таны Имэйл хаяг нийтлэгдэхгүй. Шаардлагатай талбаруудыг бүрэн бөглөнө үү.