pound-414418_1920-1068x712

Биткойн хуулийн орчин гадаадад

Одоогоор манай улсын хувьд хуулийн орчин дөнгөж эхлэх шатандаа явж байгаа ажиглагдаж байна. Санхүүгийн Зохицуулах Хорооноос гаргасан мэдэгдэлд Биткойныг зохицуулж байгаа ямар нэгэн хууль одоогоор байхгүй бөгөөд иргэдийг маш болгоомжтой байхыг анхааруулсан билээ.

Засаглал сайтай гэж тооцогдох орнууд бүгд Биткойн болон криптовалютын хэрэглээг хуулийн хүрээнд зөвшөөрөөд зогсохгүй, энэхүү технологийг дэмжиж татвараас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч байна. Биткойн нь бараа юу, хөрөнгө оруулалтын механизм уу, валют уу, эсвэл арилжааны технологи уу гэдэг дээр улс орон бүр өөр өөр байр суурьтай байгаа харагдана.

Жишээ:

АНУ: Криптовалютыг мөнгө гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд хөрөнгийн биржүүд дээр криптовалютыг дэмжсэн бүтээгдэхүүнүүд гаргахыг зөвшөөрсөн. Удахгүй CME дээр Биткойн-ы Future гэрээнүүд борлуулагдаж эхэлнэ.

Австрали, Канад: Нэгэн төрлийн арилжааны хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд хэрэв байгууллагууд криптовалютаар орлогоо авсан тохиолдолд мөнгөтэй адил бодож татвар хураана.

Бельги: Биткойн арилжаанууд НӨАТ-ын татвараас чөлөөлөгдсөн.

Англи: Англи улсын Санхүүгийн Зохицуулах Хороо Биткойны хөгжлийг дэмжсэн бодлого гаргана гэдгээ илэрхийлсэн.

Швейцарь: Бусад гадаад орны мөнгөн тэмдэгттэй ижил мөнгө гэж үзэн, зохицуулалтанд оруулсан.

Япон: Япон улсад Биткойны хамгийн анхны бөгөөд хамгийн том арилжааны сайт үйл ажиллагаагаа явуулж байгаад бүх Биткойноо алдаж байсан хэрэг дэгдэж байсан билээ. Гэсэн хэдий ч Японы Засгийн Газар Биткойныг улам бүр дэмжиж, одоогоор Blockchain хамгийн хурдацтай хөгжиж байгаа орон болоод байна.

 

Манай орны хувьд технологийн хөгжил дэвшлүүдийг хурдан хугацаанд хүлээн зөвшөөрч, хөгжлийг үсэрч, алгасч хийдэг гэдгээрээ бид бахархах дуртай. Тийм ч учраас бид дэлхийн бусад ардчилсан засаглалтай, чөлөөт нийгэмтэй улсуудаас үлгэр жишээ авч энэхүү алхмыг дагаж хийгээсэй гэж хүсч байна.

Биткойныг хуулийн хүрээнд Хятад, Орос зэрэг том гүрнүүд удаа дараалан хуулиар хориглох гэж оролдсон боловч үнэхээр хяналтандаа байлгах боломжгүй гэдгийг эцэст нь хүлээн зөвшөөрөөд зогсохгүй, бүр хуулийн хүрээнд зөвшөөрч эхэлсэн. Дэлхийн хамгийн өндөр хяналт бүхий интернэтийн сүлжээг ажиллуулдаг Хятад улс хуулиар хориглоод хянаж дийлээгүй зүйлийг бид мөн хориглож хянах гэж оролдвол бүтэхгүй л болов уу. Улсынхаа интернэтийг тэр чигт нь тасалсан ч Биткойны хэрэглээг зогсоох боломжгүй юм. P2P төвлөрсөн бус технологи бөгөөд өөрийн хувийн түлхүүрийг CD, Flash диск, эсвэл бүр цаасан дээр бичээд, бүр толгойндоо тогтоогоод ч Биткойноо зөөвөрлөж, шилжүүлэх боломжтой болохоор ямар нэгэн байгууллага, эсвэл Засгийн Газар иргэдийнхээ энэхүү үйлдлийг хяналтандаа оруулна гэдэг огт боломжгүй зүйл.

 

3 Сэтгэгдэл

  1. Thanks

  2. БАЯРЛАЛАА

Сэтгэгдэл бичих

Таны Имэйл хаяг нийтлэгдэхгүй. Шаардлагатай талбаруудыг бүрэн бөглөнө үү.