ERC20 Token гэж юу вэ?

Хэрэв та криптовалют сонирхдог бол янз бүрийн криптовалютуудыг судлах явцад энэхүү нэршилтэй зөндөө олон удаа тааралдсан байх. Эфириум дэлхийн компьютер дээр янз бүрийн Token(нэгж) байх боломжтой бөгөөд нэгж бүр дээр янз бүрийн стандартууд байдаг. Нэг ёсондоо нэгж гэдэг нь Эфириум дээр ажиллах ухаалаг гэрээ гэж ойлгож болно. Эдгээр стандартуудаас хамгийн чухал гэж тооцогдох стандартуудын нэг бол ERC-20 стандарт юм.

ERC-20 стандарт нь гол төлөв хөгжүүлэгчрүү чиглэсэн бөгөөд хөгжүүлэгч нар өөрсдийн хийж буй шийдлийн нэгжийг энэхүү стандартыг дагах байдлаар хийснээр эфируим системд нь энэхүү нэгж хэрхэн ашиглагдах нь тодорхой болж, бусад нэгжүүдтэй мөн харьцаж ажиллах боломжийг олгодог. Тиймээс ERC-20 гэдэг нэршилтэй таарах юм бол Эфириум сүлжээн дээр ажилладаг валют гэж ойлгож болно.

ETH дэмждэг ERC-20 -той нийцдэг бүх хэтэвчүүд ERC-20 нэгжүүдийг өөр дээрээ хадгалах боломжтой.

ERC-20 криптовалютууд жагсаалт.

Eos
OmiseGo
Tron
Populous