Яаж Биткойн авах вэ?

Та хэрэв Биткойн авахыг хүсвэл одоогоор гадаад exchange-үүдээс худалдаж авч болно. Манай зүгээс Coinbase болон Bitstamp-ыг санал болгож байна. Гадаад Exchange-ээс худалдаж авах нь бүртгүүлэхээс эхлээд мөнгө шилжүүлэхэд олон давхар шат дараалалтай, ажиллагаа ихтэй байдаг.

Монгол дотроо хурдан шуурхай худалдан авалт хийхийг хүсч байгаа хүмүүст www.trade.mn болон Ард Санхүүгийн Нэгдлийг санал болгож байна. Энэхүү газруудаас худалдан авах нь найдвартай бөгөөд таны цагийг илүү хэмнэх юм.

Онлайн сайт болон группууд дээр хувь хүмүүс борлуулна гэсэн зарууд ихэсч байгаа бөгөөд хувь хүнээс худалдаж авахаар шийдсэн тохиолдолд маш болгоомжтой хандана уу. Ялангуяа шинээр авч байгаа, судалгаагаа сайн хийгээгүй хүмүүсийг луйвардах маш олон төрлийн арга болон боломжууд байгаа гэдгийг анхаараарай.

Арилжааны бирж ашиглахад доорх төрлийн шимтгэлүүд хамгийн түгээмэл байдаг.

Биржний шимтгэл (Exchange Fee) – Бирж үйл ажиллагаа явуулж, үйлчилгээ үзүүлснийхээ төлөө авдаг суурь шимтгэл.

Арилжааны шимтгэл (Trade Fee) – Валютуудыг хооронд нь хөрвүүлж арилжаа хийсний төлөө төлдөг шимтгэл. Жишээ нь доллараар Биткойн худалдаж авах үед.

Борлуулагчийн шимтгэл (Maker Fee) – Бирж дээр өөрийн криптовалютыг борлуулах захиалга өгсөн тохиолдолд энэхүү шимтгэлийг төлнө.

Худалдана авагчийн шимтгэл (Taker Fee) – Өөр нэг хүний криптовалют борлуулах саналыг хүлээн авч худалдан авалт хийсэн тохиолдолд төлөх шимтгэл.

Орох/Гарах шимтгэл (Deposit/Withdrawal fee) – Бирж рүү криптовалют , эсвэл бэлэн мөнгө оруулах, эсвэл гаргах үед авдаг шимтгэл.

CEX.IO

Англи улсаас үйл ажиллагаагаа явуулдаг арилжааны бирж. Олон төрлийн валют дэмждэг, функц боломжийн хувьд сайн. Зах зээл дээр дундаж хэмжээний шимтгэл авдаг.

Валют: USD, EURO, RUB, GBP, ETH, BCH, ZEC, DASH, BTC
Борлуулагч: 0%
Худалдан авагч: 0.1%-0.2%
Олон улсын карт орох: 3.5% + $0.25
Олон улсын карт гарах: VISA – $3.80, Mastercard – 1.2% + $3.80
Банкны шилжүүлэг орох: Үнэгүй
Банкны шилжүүлэг гарах: USD – $50, EUR – 25, RUB – 1750, GBP – 30

https://cex.io/

Coinbase

Хамгийн нэр хүнд сайтай биржүүдийн нэг. Шимтгэлийн хэмжээ бага. GDAX гэдэг арилжааны бирж нь Coinbase -ын охин компани бөгөөд их хэмжээгээр арилжаа хийж байгаа хүмүүст зориулагдсан. Одоогоор Монгол улсаас энэхүү биржийг ашиглах боломжгүй.

Валют: USD, EUR, GBP, BTC, ETH, LTC
Арилжааны шимтгэл: 1.49%
Олон улсын карт орох: 3.99%
Олон улсын карт гарах: Боломжгүй
Банкны шилжүүлэг орох: USD – 1.49% + $10
Банкны шилжүүлэг гарах: USD – 1.49%

https://www.coinbase.com/

GDAX

Coinbase -ын охин компани. Тогтмол, ойрхон хугацаатай арилжаа хийдэг хүмүүс болон их хэмжээгээр арилжаа хийдэг хүмүүс рүү чиглэсэн.

Валют: USD, EUR, GBP, BTC, ETH, LTC
Борлуулагч: 0%
Худалдан авагч: 0.1% – 0.25%
Олон улсын карт орох: 3.99%
Олон улсын карт гарах: Боломжгүй
Банкны шилжүүлэг орох: $10
Банкны шилжүүлэг гарах: $25

https://www.gdax.com/

Coinmama

Хэрэглэхэд маш хялбар. Дэлхийн хаанаас ч хэрэглэх боломжтойгоороо алдартай. Шимтгэл харьцангүй өндөр. Биткойн борлуулж бэлэн мөнгө гаргаж авах боломжгүй. Бусад биржүүдийг ашиглахад боломжгүй тохиолдолд хэрэглэхийг зөвлөж байна.

Валют: USD, EUR, BTC, ETH
Арилжааны шимтгэл: 7.85%
Олон улсын карт орох: 5%
Олон улсын карт гарах: Боломжгүй
Банкны шилжүүлэг орох: Боломжгүйcoin
Банкны шилжүүлэг гарах: Боломжгүй

https://www.coinmama.com/Bitstamp

Bitstamp

Хамгийн удаж байгаа арилжааны бирж. Хамгийн анхны EU лиценз авсан бирж. Арилжааны сонголт цөөхөн бөгөөд шимтгэл өндөр талдаа.

Валют: USD, EUR, BTC, ETH, XRP, LTC
Арилжааны шимтгэл: 0.1% – 0.25%
Олон улсын карт орох: 5-8%
Олон улсын карт гарах: $1000 хүртэл $10, $2000 -аас дээш 2%
Банкны шилжүүлэг орох: 0.05%
Банкны шилжүүлэг гарах: 0.09%

https://www.bitstamp.net/

 

Kraken

Анхны биржүүдийн нэг бөгөөд арилжааны сонголт өргөнтэй. Юу хайж байгаагаа мэдэж байгаа туршлагатай арилжаа хийдэг хүмүүст илүү тохиромжтой. Хэрэглээний хувьд болон шимтгэлийн бүтцийн хувьд ойлгоход төдийлөн хялбар биш.

Валют: Маш олон төрлийн криптовалют арилжаалах боломжтой.
Борлуулагч: 0% – 0.36%
Худалдан авагч: 0.1% – 0.36%
Олон улсын карт орох: Боломжгүй
Олон улсын карт гарах: Боломжгүй
Банкны шилжүүлэг орох/гарах: Нөхцөл болон валютаасаа хамаарч 0% – 0.19%

https://www.kraken.com/

Bitfinex

Арилжааны боломжийн хувьд маш сайн бирж. Бэлэн мөнгө гаргаж авахад сонголт муу. Шимтгэл маш бага. Сүүлийн үед Tether гэдэг зүйлтэй холбоотой асуудлууд дэгдэж байгаа. Нээлттэй байдал маш муу.

Валют: Маш олон төрлийн криптовалют арилжаалах боломжтой.
Борлуулагч: 0% – 0.1%
Худалдан авагч: 0.1% – 0.2%
Олон улсын карт орох: Боломжгүй
Олон улсын карт гарах: Боломжгүй
Банкны шилжүүлэг орох/гарах: 0.1%, 24 цагийн дотор авмаар байгаа тохиолдолд 1%

https://www.bitfinex.com/

Trade.mn

Манай Монголын анхны бирж. Дөнгөж үйл ажиллагаагаа эхэлж байгаа гэхэд маш сайн хийгдсэн. Бүх юм нь Монгол хэл дээр байдаг тул Монголчуудын хувьд хэрэглэхэд хамгийн амар.

Валют: MNT, USD, BTC, ETH
Борлуулагч: Байхгүй
Худалдан авагч: Байхгүй
Банкны шилжүүлэг гарах: 2%

https://trade.mn/

Binance.com

Валют: Маш олон төрлийн криптовалют арилжаалах боломжтой.
Арилжааны шимтгэл: 0.1%
Олон улсын карт орох: Боломжгүй
Олон улсын карт гарах: Боломжгүй

Шинээр сонирхож, Биткойн худалдаж авах гэж байгаа Монголчууддаа аль болох дотоодынхоо www.trade.mn сайтыг ашиглахыг зөвлөж байна. Асуудал үүслээ гэхэд ядаж холбогдоод, ойлголцоод шийдэх боломжтой, хурдан бөгөөд шуурхай. Харин их хэмжээгээр арилжаа хийх сонирхолтой байгаа хүмүүст Trade.mn гарах шимтгэл одоогоор дэндүү өндөр санагдах байх.

Бирж дээр өөрийн Биткойныг хадгалж байгаа тохиолдолд тэр Биткойныг удирдах эрх мэдэл таньд бүрэн байхгүй байгаа гэдгийг санаарай. Аль болох та өөрийн Биткойныг зөвхөн та л хувийн түлхүүрийг нь мэддэг тийм төрлийн хэтэвч рүү шилжүүлж авснаар гагцхүү таны бүрэн мэдэлд шилжинэ. Биржүүд хакердуулсан, дампуурсан, янз бүрийн Fork -ноос бий болсон шинэ зоосыг өөрсдөө авсан, ямар нэгэн тайлбаргүйгээр арилжаа түгжсэн гэх мэт асуудлууд Биткойны түүхэнд олон тохиолдолж байсан. Одоо ч гэсэн Bitfinex бирж Tether -тэй холбоотой асуудлаар гэнэт дампуурч алга болох эрсдэл байсаар байна.