Вэбсайтын Тухай

Бид Блокчейн технологийг Монгол улсын ирээдүйн хөгжилд чухал үүрэг нөлөө үзүүлнэ гэдэгт бүрэн итгэдэг хэсэг бүлэг залуучууд бөгөөд хүмүүст Блокчейн технологийн талаар зөв ойлголт болон мэдээлэл хүргэх зорилгоор энэхүү сайтыг ажиллуулж байгаа билээ. Галт зэвсэг гэдэг технологи анх бий болсон үедээ дайн тулаан, эрх мэдэл гэдэг зүйлийг тэр чигт нь өөрчилж, дэлхийн газрын зургийг өөрөөр зурагдахад хүргэсэн. Шугаман үйлдвэрлэлийн технологи 20-р зууны эхэнд анх бий болсноороо орчин үеийн үйлдвэрлэл эхэлж хүн төрөлхтний хөгжлийн нэгэн шинэ үеийн эхлэл болж байсан. Дараа нь интернэт гэдэг технологи бий болсноор дэлхий дээрх бүх мэдээлэл хүн бүрт хүссэн үед нь хүртээмжтэй болж, харилцаа холбоо сайжирч, дэлхий жижгэрсэн. Дэлхий даяар дараагийн хувьсгалыг Блокчейн гэдэг технологи эхлүүлж байгаа бөгөөд Монголчууд бид энэхүү ирж буй давалгааг сөрж бус, унаж урагшлах ёстой гэж бид үзэж байна.

Алсын Хараа

Монгол улсад блокчейн технологийн хөгжлийг хурдасгаж, нийгмийн асуудлуудыг блокчейн технологиор шийдэх.

Үнэт Зүйлс

Нүүдэлчин

Бид Монгол компани учраас бидний хамгийн гол үнэт зүйлсийн нэг бол яахын аргагүй бидний нүүдэлчин шинж чанар билээ. Нүүдэлчин гэдэг нь уян хатан, хурдан, янз бүрийн нөхцөл байдалд дасан зохицох чадвартай. Аливаа эд материалыг зайлшгүй хэрэгтэй тохиолдолд л авна. Нүүдэлчин нь багаар ихийг бүтээх чадвартай байдаг.

Хүнлэг

Байгууллагыг хүмүүс бүтээж, үйл ажиллагаа нь хүмүүст хэрэг болж байдаг. Хэрэглэгч болон ажилчдын маань аз жаргал, эрүүл мэнд, сэтгэл ханамж манай байгууллагын шийдвэр гаргалтанд нөлөөлөх хамгийн гол хүчин зүйлс юм.

Байгал Орчинд Ээлтэй

Монголчууд эрт дээр үеэс байгал орчинтойгоо дасан зохицож, зөв харьцаж ирсэн түүхтэй. Байгууллагын амжилтын үндсүүдийн нэг бол орчинтойгоо эерэг холбоо үүсгэх явдал юм.

Шинжлэх ухааны үндэслэлтэй

Мухар сүсэг болон сэтгэл хөдлөл дээр үндэслэсэн шийдвэр гаргалтыг бид хэзээ ч дэмжихгүй. Манай байгууллагын ирээдүйн хөгжил, шийдвэрүүд нь ямагт шинжлэх ухааны үндэслэлтэй, тоо баримтад тулгуурласан байх болно.

Анхааруулга

Манай сайт дээр нийтлэгдэж буй контент болон мэдээллүүд нь аль болох үнэн зөв байхыг эрмэлзэх болно. Бид мэдээллээ гадны найдвартай, нэр хүндтэй, энэхүү салбарт байр сууриа олсон сайт, суваг, болон хүмүүсээс шууд авч Та бүхэнд хүргэхийг хичээж ажиллана.

Нийтлэгдсэн мэдээ болон мэдээлэл дээр үндэслэж ямар нэгэн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргаж, түүнээсээ болж санхүүгийн хувьд алдагдалд орсон тохиолдолд манай вэбсайт хариуцлага хүлээхгүй гэдгийг анхаарна уу.

Сэтгэгдэл үлдээх

Хэлэлцүүлэгт нэмэр болохгүй, дайрч гүтгэсэн, хараал хэлсэн, орк эсвэл тролл нь мэдэгдэхгүй төрлийн комментуудыг устгана гэдгийг анхаарна үү. Үзэл бодлын хувьд зөрж болох бөгөөд соёлтой, зөв бичигдсэн төрлийн комментуудыг аль болох ихийг үлдээхийг бид хүсч байна. Баримттай байвал бүр сайн.

Хамтран ажиллах

Блокчейн, Биткойн болон криптовалютын талаар хүмүүст мэдээлэл хүргэхийг хүсч буй хүн бүртэй манай сайт нээлттэй, хамтарч ажиллахад бэлэн.

Дөнгөж шинээр эхэлж буй энэ салбарт хүмүүст зөв мэдээлэл хүргэх нь хамгийн чухал бөгөөд энэ төрлийн контент хэрэв танд байгаа бол манай сайт дээр тавьж болно.

Та өөр мэдээллийн сайттай бол манай сайтын контентуудыг хуулбарлаж өөрийнхөө сайт дээр мөн тавьж болно. Хуулж тавихдаа контентынхоо эхлэл болон төгсгөлд (эх сурвалж: www.monbit.mn) backlink хийж манай сайтыг сурталчилж өгөхөд л хангалттай.