Тогтмол асуугддаг асуултууд

Хэтэвч гэж юу вэ?

Биткойн хэтэвч гэдэг нь таныг өөрийн Биткойноо эзэмшдэг гэдгийг баталгаажуулдаг хувийн түлхүүр (Private Key)-г хадгалж байдаг програм эвсэл төхөөрөмжийг хэлнэ.

Private Key буюу хувийн түлхүүр гэж юу вэ?

Private key гэдэг криптографын аргаар олон нийтийн сувгаар хоорондоо нууц мэдээлэл солилцох боломжийг бий болгосон технологи юм. Хүн бүрт олон нийтэд харуулж болох бусдад нээлттэй түлхүүр (Public Key) байх бөгөөд хүн бүрт мөн зөвхөн өөрт нь байх хувийн түлхүүр байна(Private Key). Тань руу нууц мессеж илгээх хүссэн хүн тус мессежээ таны нээлттэй түхүүрээр Enchrypt хийж явуулах бөгөөд тэрхүү мессежийг зөвхөн та л өөрийн хувийн түлхүүрийг ашиглаж Decrypt хийж унших боломжтой юм.

Биткойны хувьд таны нээлттэй түлхүүр бол таны хэтэвчний хаяг бөгөөд, таны хувийн түлхүүр бол таны хэтэвч рүүгээ нэвтэрч ашиглах түлхүүр юм. Хувийн түлхүүрээ алднаа гэдэг бол хэтэвчиндээ байгаа бүх Биткойноо алдаж байгаагаас ялгаагүй.

Биткойн хаяг гэж юу?

Биткойн хаяг гэдэг нь таны хэтэвч рүүгээ зоос хүлээж авах хаяг гэсэн. Нэг ёсондоо таны банкан дах дансны дугаартай төстэй. Том үсэг, жижиг үсэг, мөн тооноос бүрдэх бөгөөд 34 оронтой байдаг.

Биткойн яг найдвартай юу?

Яг 100% баталгаатай найдвартай юм гэж байхгүй. Мөнгийг банканд хадгалах хүртэл найдвартай биш. Банкныхаа дансыг хакдуулж мөнгө алдсан, банк дампуурсан гэх мэт тохиолдлууд байнга гарч байдаг. Биткойн ч гэсэн мөн дагалдах олон эрсдэл бий. Гагцхүү та өөрөө судалгаагаа сайн хийж, өөрийгөө хамгаалах зөв арга хэмжээнүүдийг авснаар энэхүү эрсдлүүдийг бууруулах боломжтой юм.

Биткойн тэгээд яг өдөр тутмын хэрэглээнд мөнгийг орлож чадах уу?

Биткойн бол дэлхийн хамгийн анхны криптовалют бөгөөд энэ бүх давалгааг эхлүүлсэн анхдагч зоос. Харамсалтай нь одоогийн байдлаар Биткойн өдөр тутмын хэрэглээний мөнгө болох боломж маш муу харагдаж байна. Учир нь суурь кодны зарим шийдвэрүүдээс хамаарч сүлжээ ачааллаа дийлэхгүй болж эхэлж байна. Гүйлгээ хийх хугацаа хэтэрхий удаан, гүйлгээний шимтгэл маш өндөр болж байгаа.

Бидний бодлоор бол Биткойн нь орчин цагийн алт билээ. Бид өдөр тутмын хэрэглээндээ алтыг хэрэглэдэггүй, харин урт хугацааны туршид үнэ цэнэ хадгалах хэрэгсэл болгож ашигладаг. Биткойн цаашид энэ тал руу илүү хөгжих хандлага ажиглагдаж байгаа бөгөөд боломж болон бололцооны хувьд алтнаас хэд дахин илүү юм.

Үнэ нь ингэж өсөөд, хүн бүр Биткойн гэж шуураад, энэ зүгээр хоосон хөөсрөл юм биш үү?

Криптовалютын өнөөгийн зах зээлийг хүн бүр хөөсрөл гэж дүгнэж байгаа бөгөөд бид ч гэсэн энэ дүгнэлттэй санал нийлж байгаа. Блокчейн технологи дээр суурилсан маш олон төрлийн зоос болон компаниуд бий болж байна. Хөрөнгө оруулагч нар энэхүү давалгаанаас хоцрохгүйн тулд ямар ч бодлогогүй хөрөнгө оруулалт хийж маш ихээр хийж эхэллээ. Ихэнх хүн одоогийн зах зээлийн нөхцөл байдлыг 1990 оны сүүлээр болсон мэдээллийн технологийн хөөсрөлтэй зүйрлэж байна. Энэхүү хөөс хагарах өдөр тун ойрхон байгаа гэдэгтэй ч бид мөн адил санал нийлж байгаа билээ.

Энэ ойлголтын үндсэн дээр бид нар хэрэглэгч нартаа Биткойн авахыг зөвлөж байна. Өнөөдрийн өндөр ханш болох $7500 дээр ч ав. Магадгүй унаад $1000 болсон ч ав. Бидний бодлоор урт хугацаанд Биткойны үнэ өнөөдрийн үнээсээ улам давж өснө. Хамгийн гол нь та унах үед сандарч болохгүй. Өснө гэдэгт нь итгэж хадгалах хэрэгтэй. Та хангалттай удаан хадгалбал ашиг хийнэ. 1990 оны хөөсрөлөөр нийт тухайн үед IPO хийж байсан ихэнх компаниуд дампуурч алга болсон. Гэхдээ  өнөөдөр дэлхийн хөгжлийг тодорхойлж байгаа Google, Apple зэрэг компаниудын хувьцаа ч гэсэн тэр дунд унаж өсөж байсныг бүү мартаарай. Бидний бодлоор Биткойн гэдэг нь өөрөө анхдагч учраас Google-ын адилаар ирээдүйд улам бүр өсч энэ хөөсрөлийг давах болно. Харин шинээр бий болсон бусад криптовалютуудын 90% нь энэ хөөс хагарах үед устаж алга болоход бид гайхахгүй.

ICO гэж юу вэ?

Шинээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд IPO зарлаж хөрөнгө босгодог бол криптовалютын бизнес хийдэг компаниуд ICO (Initial Coin Offering) зарлаж мөнгө босгодог тренд бий болсон бөгөөд сүүлийн үед хөрөнгө оруулагч нар асар их хэмжээний мөнгийг ICO-нуудад оруулж байна. Блокчейн технологи дээр суурилсан маш олон шинэ зооснууд бий болж байгаа бөгөөд зоос бүр өөрийн онцлогтой, өөрийн гэсэн зорилготой, Биткойн-ыг улам бүр сайжруулсан хувилбар болгохын төлөө хичээж байгаа билээ. Компаниуд ICO зарлах замаар хөрөнгө босгож байгаа нь нэг ёсондоо шинээр бий болсон зоосоо бусад хүмүүс Mine хийж олборлох боломжтой болохоос нь өмнө тодорхой хэмжээнд үнэлж борлуулж байна гэсэн үг юм. Маш олон шинэлэг, хүн төрөлхтний хөгжлийг улам хурдасгах санаанууд энэхүү орчинд бий болж байгаа билээ. Мөн асар олон луйврын ICO-нууд байгааг анхаарах хэрэгтэй. Хэрэв та ICO сонирхож байгаа бол судалгаагаа дээд түвшинд хийж, маш болгоомжтой хандах ёстой гэдгийг анхаарна уу.

Биткойн яг аюулгүй байж чадах уу?

Огт эрсдэлгүй зүйл гэж үгүй бөгөөд ирээдүйд юу болохыг хэн ч таамаглаж чадахгүй. Сүүлийн 9 жилийн хугацаанд Биткойны хувьд маш олон хүндрэл бэрхшээлтэй үеүүд тулгарсан бөгөөд энэ бүх бэрхшээлийг Биткойн урьд өмнөхөөсөө ч илүү хүчтэй болж, даван туулж гарч ирсээр өдийг хүрлээ. Биткойн сүлжээний аюулгүй байдлын хувьд 51% довтолгоо гэдэг ганц аюул одоогоор байдаг бөгөөд, энэ нь магадлал болон боломжийн хувьд маш бага юм. Хэрэв та Биткойн эзэмших хүсэлтэй, эсвэл эзэмшдэг бол таны дансан дахь Биткойны аюулгүй байдал 99% таниас хамаарна. Аюулгүй байдлаа хэрхэн хангах тал дээр сайн судалгаа хийж аюулгүй байдал дээрээ сайтар анхаарч ажиллахыг бид зөвлөж байна.