solar-cell-panel-efficiency-energysage-624x392-1

Японы ‘Kepco’ Блокчэйн дээр суурилсан нарны цахилгаан автоматаар арилжаалах сүлжээ хөгжүүлнэ

Японы ‘Kansai Electric Power Co.’ блокчэйн дээр хөгжүүлж буй  2 дахь төслийн ажиллаа олон нийтэд зарлалаа. Энэхүү блокчэйн систем нь нарны дэлгэцээр үйлдвэрлэсэн илүүдэл цахилгааныг гуравдагч байгууллагын оролцоогүйгээр хэрэглэгчид хоорондоо арилжаалах боломжийг олгох ба Токиогийн их сургууль, ‘Nihon Unisys’ болон ‘Mitsubishi UFJ’ банк төсөлд дээр хамтрах гэж байгаа гэнэ.

Блокчэйн нь худалдан авагч нарыг зуучлалгүйгээр санхүүгийн гүйлгээ хийх боломж олгохыг ‘Kepco’ онцолжээ. Энэ компани нь Япон улсын хоёр дахь том цахилгаан түгээгч бөгөөд Осака хотын судалгааны байрандаа хөгжүүлэлтээ хийж байна.  Одоогоор загварчлалын аргаар цахилгааны хэрэглэгчдэд тохирох үнийг тодорхойлох ажил дээр төвлөрч буй. Гүйлгээ нь автомат арилжааны алгоритмаар явагдаж блокчэйн дээр 30 минут тутамд гүйлгээний өгөгдлүүдийг бүртгэх юм байна.

‘Nihon Unisys’ нь мэдээлэл технологийн системийг хөгжүүлж, судалгааг Токиогийн их сургууль дүгнэж харин ‘Mitsubishi UFJ’ блокчэйн гүйлгээний мэдлэгээ хуваалцах юм байна. Өнгөрсөн таван сард ‘Mitsubishi UFJ’ болон ‘Akamai Technologies’ нэг секундэд сая гүйлгээ, түүнийг хоёр секундэд боловсруулах блокчэйний платформ хөгжүүлж буйгаа зарласан нь одоогийн блокчэйн дэх чадамжаас хавьгүй илүүг тодорхойлжээ.

Блокчэйн дээрх нэг гүйлгээ хангалттай блок бүртгэгдэх хүртэл баталгааждаггүй ба одоогоор Биткойны хувьд 6 ширхэг блокыг боломжийн гэж үздэг ба дунджаар нэг блок боловсруулахад 10 минут болдог. Ингэж тооцоолоход 15 минутын цахилгааны арилжаа баталгаажихад цаг болох учир блокчэйнээс өөр Iota гэх мэт дундын хөтлөлттэй тархмал сүлжээ энэхүү төрлийн гүйлгээ дээр илүү тохирох магадлалтай юм.

Сэтгэгдэл бичих

Таны Имэйл хаяг нийтлэгдэхгүй. Шаардлагатай талбаруудыг бүрэн бөглөнө үү.