20180417151745frontPhoto

Хятадын Хайнан муж нь “Блокчэйнийн Туршилтын Бүс” гэж зарлагдав

Хятадын төрийн албан мэдээллийн агентлаг Шинхуа өнгөрсөн нэг дэхэд Хайнан мужийг Блокчэйн төслийн хөгжүүлэлтийн муж болсон хэмээн зарлалаа. Энэхүү төслийн хүрээнд блокчэйн хөгжүүлэгч нарыг нэг дээвэр доор нэгтгэх зорилготой ба хил дамнасан худалдаа, санхүү болон зээлдэгчийн чанар гэсэн гурван хэсгийг цааш нь хөгжүүлэх аж.

“Hainan Resort Software Community” (RSC) гэх мэдээлэл технологи, программ хангамжийн паркийг төслийн суурь хэсэг гэж тодорхойлжээ. Туршилтын бүсэд блокчэйн судалгааны хүрээлэн болон инновацын төв гэх мэт хэсгүүдтэй байх юм байна.

“RSC” болон Холбоот Вант Улсын Оксфорд Их Сургуулийн Блокчэйн Судалгааны төвтэй хамтран судалгааны хүрээлэнг байгуулах ба энэхүү хүрээлэн нь блокчэйнийн ирээдүйн хэрэглээний хөгжүүлэлт дээр ажиллах бол Бээжингийн Ремин Их Сургуультай институтуудруу чиглэсэн инновацын төв дээр хамтарч ажиллана.

Хайнанийн мужийн үйлдвэрлэл, мэдээлэл технологийн албан газрын дарга Ван Жин блокчэйн технологийн салбарын дэлхийн түлхүүр тоглогч нарыг шилдэг судалгааны байгууллагуудтай холбох орчинг бүрдүүлэх ач холбогдолтойг дурдав.

Хятадын засгийн газар крипто-валютын худалдаа болон биржүүдийг шахах хатуу арга хэмжээ авч байгаа боловч блокчэйн технологийг олон нийт болон хувийн салбарт хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа нь илт байгаа юм.

Өнгөрсөн сарын сүүлээр Хятадын цахим худалдааны томоохон тоглогч JD.com өөрсдийн блокчэйн болон хиймэл оюун ухаан дээр суурилсан ухаалаг хот байгуулах хүрээлэнг байгуулж байгаагаа мэдэгдсэн. Мөн Хятадын Худалдаа болон Арилжааны Банкны (ICBC) захирал блокчэйн технологийн хөгжүүлэлт дээр төвлөрөхөө зарлалаа.

Энэхүү байдлаар бусад улсууд блокчэйн технологийн боломжийг харж тодорхой ажлууд эхэлж байна. Манай улсад ч гэсэн хувь хүмүүс, байгууллагууд төрийн дэмжлэг авахын төлөө зорьж ажиллах нь зөв болов уу.

Сэтгэгдэл бичих

Таны Имэйл хаяг нийтлэгдэхгүй. Шаардлагатай талбаруудыг бүрэн бөглөнө үү.