4-Reasons-Why-a-Startup-Product-Launch-Can-Fail-1

ICO-нуудын 59% нь FAIL

ICO-нуудаар дамжуулж уламжлалт IPO зарлахаас хамаагүй хялбараар, олон хүн оролцох боломжтой байдлаар хөрөнгө оруулалт босгох боломжтой бөгөөд сүүлийн үеийн IT startup компаниуд ихэнх нь энэхүү замыг сонгож эхэлсэн. Гэвч зохицуулалт хараахан хөгжиж амжаагүй байгааг далимдуулж чанаргүй ICO-нууд огцом нэмэгдлээ.

Bitcoin.com-ын хийсэн судалгаагаар 2017 онд хийгдсэн нийт 902 ICO-ны 142 нь анхны хөрөнгө оруулалт татах шатандаа хэмжээндээ хүрч чадахгүй Fail-дсэн. 276 нь хөрөнгө оруулалт босгочхоод мурьж алга болсон луйвар байсан, эсвэл бага багаар чимээгүй болсноор сэмхэн алга болж Fail-дсэн. Түүнээс гадна яг одоогоор 113 ширхэг нь өөрсдийн сошиал хуудас болон вэбсайт дээр таг чиг болсон, эсвэл дэмжиж байгаа хүмүүсийн тоо нь хэтэрхий цөөхөн байгаа учир Fail-дсэн гэж тооцогдож болохоор байна. Тиймээс 2017 оны ICO-нуудаас 531 буюу 59% нь Fail-дэж хөрөнгө оруулагч нар $233 сая доллар алдаж байна.

Bitcoin.com -ыханд хүртэл судалгааны үр дүн маш таагүй тусжээ.

900 ширхэг ICO-г нэг бүрчлэн шалгах үйл явц нь сэтгэл санаагаар хямармаар үйл явц байлаа. Хаягдсан Twitter данс, хоосон Telegram групп, хостлогдохоо больсон вэбсайт зэрэг нь дижитал оршуулгын газраар аялж буй мэт байв. Ихэнх нь мөнгө босгож чадаагүй, зарим хэдэн мянган доллар босгосон, гарын хуруунд багтахаар хэд нь $10 гаруй саяыг босгосон компаниуд байв. Гэвч эдгээрийн эцсийн үр дүн адилхан байлаа. Манлайлж удирдах хүн байхгүй, програмын анхны хувилбараа ч гаргаж чадаагүй, төвлөрсөн бус интернетийн хөгжил болон хүн төрөлхтний тусын тулд ямар ч хувь нэмэр оруулсангүй.

Крипто зах зээлийн хурдан баяжих боломжтой гэсэн имидж нь маш олон мэдлэггүй хөрөнгө оруулагч нарыг татаж, луйварчдын хувьд алтан боломж болсон дүр зураг харагдаж байна. Ernst and Young-ын тусдаа хийсэн судалгаанаас нийт $3.7 тэрбум босгосон 372 ICO-ноос $400 сая доллар нь аль хэдийнээ луйвар, эсвэл хулгайд алдагдсан байна.

ICO зах зээл нь ганцхан жилийн дотор хэт хурдан томорч, түүнийг дагаад чанар огцом муудсан байна. Зөндөө олон Whitepaper бодит амьдрал дээр шаардлагагүй, техникийн хувьд алдаатай, Whitepaper-ээ ч хүртэл бүрэн дүүрэн зөв бөгөөд чанартай хийж чадаагүй дүр зургууд ажиглагдлаа.

Энэ үйл явц нь ICO зарлахаар зэхэж буй компаниуд болон шинээр хөрөнгө оруулалт хийх гэж буй хөрөнгө оруулагч нарт том сургамж болж байна.

Сэтгэгдэл бичих

Таны Имэйл хаяг нийтлэгдэхгүй. Шаардлагатай талбаруудыг бүрэн бөглөнө үү.